ХӨДӨӨ АЖ АХУЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сумдын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, салбарын мэдээ мэдээллээр хангах, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох зорилгоор сургалт, зөвлөгөөнийг Хөгжлийн шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй "BEST" хөтөлбөртэй хамтран 2023 оны 04 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд Сайншанд суманд зохион байгууллаа. Зөвлөгөөнийг дараах сэдвийн хүрээнд хэлэлцэн санал солилцсон.
Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих аймгийн бодлого чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого
Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт
Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал
Хяналтын албаны үндсэн чиг үүрэг, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
“BEST хөтөлбөр-Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа”
Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын танилцуулга,
ЖДҮ, хоршоо, ахуйн үйлчилгээний салбарт анхаарах асуудал
“Байгууллагын зорилтын төлөө хамтын ажиллагааг бэхжүүлэх нь”
Мөн 2022 оны үйл ажиллагааны үр дүн, ажлын амжилтаараа тэргүүлсэн Хөдөө аж ахуйн тасаг болон мэргэжилтнүүдийг шагнаж урамшууллаа.
1-р байр Даланжаргалан сумын Хөдөө аж ахуйн тасаг
2-Р байр Эрдэнэ сумын Хөдөө аж ахуйн тасаг
3-Р байр Сайншанд сумын Хөдөө аж ахуйн тасаг
Шилдэг мэргэжилтнээр:
Айраг сумын мэргэжилтэн Т.Бямбацогт
Иххэт сумын мэргэжилтэн Б.Өнөржаргал
Өргөн сумын мэргэжилтэн А.Түвшин
ХХААХҮЯамны “Жуух бичиг”-ээр Улаанбадрах сумын мэргэжилтэн П.Алтанчимэг нар тус тус шагнагдлаа.