“БЭЛЧЭЭРИЙН ТАЛХАГДЛЫГ БУУРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ” нь сэдэв говийн бүсийн хэлэлцүүлэгт оролцлоо.

“Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт говийн бүсийн хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Хэлэлцүүлэгт Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймаг, сумын засаг дарга, багийн дарга нар, малчид, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид, аймаг, сумын газар, бэлчээр хариуцсан мэргэжилтнүүдийн төлөөлөл болох 120 гаруй хүмүүс оролцсон. Дорноговь аймгаас Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Улаанбадарах, Мандах, Өргөн, Хатанбулаг, Сайншанд, Айраг сумдын төлөөлөл нийт 10 хүн оролцлоо.