ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТЭЙ ЗЭЭЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ АВАХ

https://hunsniihuvisgal.mn/post/58495  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 5-6 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн. Тухайлбал: Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд 132.3 тэрбум төгрөг,
Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжихэд 342.6 тэрбум төгрөг,
Хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөг,Нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 3-5 жилийн хугацаатай олгохоор болсон. Газар тариалангийн салбарт хэрэгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн талаарх ерөнхий мэдээлэлтэй танилцана уу.