“ТАРИАЛАНГИЙН СЭРГЭЛТ-2023” АЙМГИЙН ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, хаврын тариалалт эхэлж байгаатай холбогдуулан аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг таниулан сурталчлах, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлуулах зорилгоор аймгийн “Газар тариалан эрхлэгч”-н сургалт, зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, Хөгжлийн шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй “BEST” хөтөлбөр, Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагын “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төсөлтэй хамтран зохион байгууллаа. Тус сургалт, зөвлөгөөнд зочин төлөөлөгчөөр аймгийн ЗДТГ-ын дарга Н.Хонгорзул, ХХААХҮЯ-ны ГТХБЗГ-ын мэргэжилтэн А.Бямбадорж, Монголын Хүлэмжийн АА-н холбооны тэргүүн Я.Оюунчимэг, Хөгжлийн шийдэл ТББ, BESТ хөтөлбөрийн бизнес зөвлөх Э.Пүрэв “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын ХАА-нн зөвлөх н.Дашлхүндэв, болон 14 сумын газар тариалан хариуцсан мэргэжилтнүүд болон газар тариалан эрхлэгч 90 гаруй хүн оролцлоо.
Мөн Хөгжлийн шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй "BEST" хөтөлбөрөөс Хүнс, хөдөө аж ахуйн бизнесийг чадавхжуулах хөтөлбөрийг төгссөн 35 төгсөгчдөд сертификат гардууллаа.