МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН САЛБАРЫН ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГАРЫН АВЛАГА

    Ноос ноолуурын салбарт тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй STeP EcoLab төслийн хүрээнд салбарын удирдлага, инженер техникийн ажилтнуудад зориулсан байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэлийн гарын авлага хэвлэгдэж бэлэн боллоо.
Энэхүү гарын авлагад ноос ноолуур боловсруулах үйлдвэрт тогтвортой хөгжлийг хэрхэн нэвтрүүлэх арга туршлагуудаас оруулаад зогсохгүй ноолуур боловсруулах гол технологиудын талаар нэгтгэн эмхтгэсэн. Энэхүү гарын авлага нь ноос ноолуурын салбарт тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг нэвтрүүлэх зөвлөмж байдлаар гаргасан анхны бүтээл гэдгээрээ онцлог юм.
Тогтвортой үйлдвэрлэлийн ойлголтын тухай бүлгүүдийг ХБНГУ-д төвтэй Тогтвортой Үйлдвэрлэл Хэрэглээний Хамтын Ажиллагааны Төвийн баг /CSCP/, ээрмэл утасны чанарын талаарх бүлгийг Доктор, Профессор Д.Энхтуяа, ноолуур боловсруулах үйлдвэрийн нойтон боловсруулалтын технологи болон химийн бодисын ашиглалтын бүлгийг Доктор В.Шинэнэмэх, үйлдвэрийн хаягдал усны технологийн бүлгийг Усны Судалгааны Төвийн захирал Доктор Д.Басандорж, эрчим хүчний хэмнэлтийн талаарх бүлгийг эрчим хүчний итгэмжлэгдсэн аудитор, доктор Ж.Доржпүрэв нар бичлээ.
Салбар бүрийн туршлагатай эрдэмтэд нэг баг болон ажиллаж, төслийн зүгээс явуулсан судалгаанууд, олон улсад түгээмэл хэрэглэгддэг сайн туршлагуудад суурилан гарын авлагыг бүтээлээ. Ноос ноолуурын салбарт ажиллаж буй бүхий л ажилтнууд тогтвортой үйлдвэрлэлийн талаар төрөлх хэл дээрээ уншиж, суралцах боломж бүрдээд байна.

Гарын авлагатай доорх линкээр танилцах боломжтой

 

Малчдын сайн туршлагын цуврал гарын авлага-1:

БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТЭРГҮҮН ТУРШЛАГУУД – ТАТАЖ АВАХ

 

Малчдын сайн туршлагын цуврал гарын авлага-2:

ХОРШООНЫ ЗАСАГЛАЛЫН ТЭРГҮҮН ТУРШЛАГУУД – ТАТАЖ АВАХ

 

Малчдын сайн туршлагын цуврал гарын авлага-3:

МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛ, ЧАНАР, МӨШГӨХ ТОГТОЛЦООНЫ ТЭРГҮҮН ТУРШЛАГУУД – ТАТАЖ АВАХ

 

Монголын ноос ноолуурын салбарын тогтвортой үйлдвэрлэлийн гарын авлага

ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГАРЫН АВЛАГА – ТАТАЖ АВАХ